Хүчирхийлэл үйлдсэн зургаан эрэгтэй шүүгдэнэ

img

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр  14 цагаас П.Ганпүрэв нарын зургаан хүнд холбогдох хүчингийн хэргийг хэлэлцэнэ. Хуралд шүүгчээр С.Оюунчимэг, М.Алдар, Ч.Хосбаяр, улсын яллагчаар Б.Өнөрмаа, өмгөөлөгчөөр Б.Дашдорж, Ю.Сэвлэгмаа, Т.Одгал нар оролцох аж. Тэднийг эрүүгийн хууулийн 126.2.6, 99.2 дугаар зүйл ангиар буруутган ял төлөвлөжээ. Эрүүгийн хуулийн 126.2.6-д бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон, бүлэглэн үйлдсэн бол 5-10 жилийн хорих ял, 99.2-т зааснаар хэргийг давтан үйлдсэн буюу бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, 251-351 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ хэмээн заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ