Азарга адууг махалж байсан таван залуу үйлдэл дээрээ баригдлаа

img

Өнгөрсөн шөнө ийм хэрэг гарлаа. Төв аймгийн Баянцогт суманд отор хийж явсан Б-ийн азарга адууг   "аксент"  маркийн машинтай  таван залуу махалж байгаад баригджээ. Гол нь малчид өөрсдөө тэдгээр этгээдүүдийг  үйлдэл дээр нь  барьж авсан аж.

Тодруулбал, малчин Б-г адуун дээрээ очиход залуус  хоёр адууг нь махалчихсан, хоёрыг нь чөдөрлөчихсөн, бусад адууг  нь жалганд  шахсан байжээ. Малчид  таван  залууг  бариад Нөхөрлөлийн цагдаад хүлээлгэж өгөөд байгаа аж. Харин уул руу  зугтсан нэг этгээдийг  нь сая  барьж ирсэн  гэх мэдээлэл ирлээ.  Үйлдэл дээрээ баригдсан этгээдүүд адууг нь  Баянцогтын цанын баазаас гурван километр газарт  аваачин махалж байжээ.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oorsdiig ni shahaj bgaad holhon avaachij mahluul taarna, muu buyandaa buzar hiisen novshnuud
2011-11-28