Улсын ерөнхий прокурорын зөвлөл хуралдлаа

img

Монгол Улсын Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хураалдаан 2011 оны 12 дугаар сарын 01-ны өдөр боллоо. Зөвлөлийн хуралдаанаар Эрүүгийн зарим хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд давхар хяналт тавих журам, Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 03 сарын  09-ны өдрийн 01 тоот албан даалгаврын хэрэгжилт, 2011 оны эхний 6 сарын байдлаар давж заалдах шатны шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан хэргийн хууль зүйн үндэслэлийг улсын яллагчийн эрх үүргийн хэрэгжилттэй холбон судалсан дүн, Хүний биед гэмтлийн зэрэг тогтоосон болон цогцост шинжилгээ хийж гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг 2010, 2011 оны I улирлын байдлаар судалсан дүн, 2011 оны эхний 9 сарын байдлаар Захиргааны журмаар албадан саатуулах.баривчлах төвийн ахуй нөхцөл болон баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтын дүн, Улсын Ерөнхий прокурорын 94 тоот тушаал, УДШ, ХЗДХЯ, УЕП-ын хамтарсан захирамж, тушаалын хэрэгжилт, Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгаврын давхцалыг судалсан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулж, зохих шийдвэр гаргахаар болжээ.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ