
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутагт автобусны буудлын дэргэдэх ТҮЦ өчигдөр шатаж 31 настай эмэгтэй угаартаж нас баржээ. Аврагч нар галыг унтрааж талийгаачийн цогцсыг дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Дамбаржаад иргэн Г-гийн УБФ 40-91 улсын дугаартай “Грейс” загварын бага оврын автомашин, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо, Хангай захын зүүн талд “Эрдэнэ арвин” компанийн мод хатаалгын өрөөнд банз шатжээ. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Дулаан трейд” компанийн манаачийн 2х3 метрийн хэмжээтэй байр, Дэнжийн 1000-ын байруудын урд иргэн А-гийн 6х3 метр хэмжээтэй дугуй засварын хөдөлгөөнт чингэлэг шатаж байсныг аврагчид унтраасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ