
Хан-Уул дүүргийн IV хороо Яармагийн замд хоёр машин мөргөлджээ. Ослын улмаас 19-35 насны гурван эмэгтэй машинд хавчуулагдсаныг “Шуурхай бүлэг 105”-ын аврагчид гаргасан байна. Осолд орсон эмэгтэйчүүдэд яаралтай түргэн тусламжийн төвийнхөн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд ГССҮТ-д хүргэжээ. Мөргөлдсөн хоёр машины нэг болох “Toyota Pruis”-ын жолооч 28 настай “Ө” гэгч согтуу байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ