Архинаас болж гэрээ шатаажээ
Энэ сарын 11-ны өдөр нийслэлд танхайн таван хэрэг бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10-р байрны дэргэд 18:30 цагийн орчим хүмүүс зодолдоод байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг шалгахад, тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн М, 18 дугаар хорооны иргэн Д нарыг 21 настай эрэгтэй Т, Б нар архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ зодож танхайрсныг таслан зогсоосон байна. Мөн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Принц дэлгүүрийн орчимд айлын гэр шатаж байна гэсэн мэдээллийг 01-р сарын 11 ний 02:45 цагт ирүүлснийг шалгахад, иргэн 39 настай эрэгтэй М гэгч архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдан гэрээ галдан шатаасан байна. Мөн дүү болон, хажуу айлын хүмүүсийг айлган сүрдүүлж танхайрсныг таслан зогсоожээ. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ