Авто тээврийн газар машины дугаарын үйлдвэрүүдэд шалгалт хийж эхэлжээ

img

Авто машины улсын дугаар үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд Авто тээврийн газраас шалгаж эхэлжээ. Улсын дугаар үйлдвэрлэгчид Стандартчлал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс 2002 онд баталж, 2003 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийн MNS 4410:2002 стандарт”-ыг мөрдөх ёстой аж. Мөн улсын дугаарыг хөнгөн цагааны хайлшаар 1.0-0.2 мм зузаантай хийх ёстой гэнэ. Венийн конвенцийн дагуу улсын нэрийн товчлол MNG болон соёмбо гэх мэт ялгах тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэж болно. Гэтэл зарим жолооч машиныхаа дугаарыг гялалздаг, цацардаг зүйлсээр чимэглэх нь бий. Энэ нь дээрх стандартыг зөрчиж буй хэрэг тул ийм чимэглэлүүдийг нь хуулуулах гэхчилэн стандарт дугаарын аян эхлүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ