Нэг дэлгүүр гурван айл галд өртжээ
2011-12-05

Нийслэл хотод гал түймрийн 2, галын зөрчлийн 3 дуудлагатай, орон нутагт галын 2 дуудлагатай  хоножээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын дэргэд иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй, дэлгүүрийн зориулалттай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар анги, Мөн дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 13 дугаар гудамжинд иргэн Б-гийн  3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн иргэн Д-гийн 4 ханатай гэр шатаж байсныг Аврах, гал унтраах 37 дугаар анги, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Ахмадын байранд иргэн Д-гийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 52 дугаар анги  унтраажээ.
Shuud.mn
Сонин хачин