“Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ” гэсэн зарчим жолооч нарт хатуу үйлчилнэ

img

Нийслэлийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослоор104 хүн нас барж, 3482 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ байдлаас үүдэн Замын цагдаагийн газраас арванхоёрдугаар сарын 6-аас эхлэн дүрэм зөрчдөг жолооч нарт доорх аргаар хариуцлага тооцож эхлэх гэж байна. Хэрэв жолооч хаа нэгтээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол тодорхой хугацааны дотор захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. Тодруулбал, зөрчил гаргасан тохиолдолд цагдаа уулзварын аль нэг хэсэгт Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс болон өмнөх постоос ирэх мэдээллийн дагуу жолоочийг зогсоож  хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ ачаалал нягтрал ихтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бус зорчих хэсгээс гаргаж урьдаас төлөвлөсөн талбай дээр тээврийн хэрэгслийг байрлуулна. Ингэхдээ зохицуулагч гаргасан зөрчлийг тайлбарлана. Хяналтын камертай уулзвараар дайран өнгөрсөн тээврийн хэрэгсэл бүр фото хэлбэрээр хадгалагддаг учир дүрэм зөрчөөгүй гэж зохицуулагчтай маргалдаад нэмэргүй. Түүнчлэн дүрэм зөрчөөд, цагдаад баригдалгүй өнгөрчихлөө гэж бодох хэрэггүй. Учир нь таны гаргасан зөрчил бичигдэн үлдсэн учир маргааш, нөгөөдөр магад 10 хоногийн дараа ч таныг цагдаа зогсооно гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Жолооч та зохицуулагч байцаагч нартай маргалдах тохиолдолд бид тухайн үед видео камераар таны зан байдлыг бэхжүүлж дараагийн шатны үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хөдөлгөөнд оролцогч нар гаргасан хууль, тогтоомж,  дүрэм журмыг сахин биелүүлэх үүрэгтэй бол Замын цагдаагийн алба хаагч нь зөрчлийг илрүүлж хариуцлага хүлээлгэх үүрэгтэй байдаг. Энэ нь Замын цагдаагийн газраас жолооч нарт зөвхөн дүрмээрээ хөдөлгөөнд оролц гэсэн шаардлага тавьж байгаа юм.  Иймээс эсвэл “Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ” гэсэн зарчим л хатуу үйлчилж эхлэх юм байна. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene tugjireliin xajuugaar yax we zarim ni xenegchgui zam deer zogsox yum ursgal surux yum ed nariig yaj matax we
2012-01-02
Iim bolj baigaan ni shaashaaltai bn! Nogoo talaar tsagdaa naraach bas sain juramlah heregtei shuu dee! Hunii bichig barimt avaad alga bolchidog nohduudee sain juramlah heregtei!!!!
2011-10-30