Хулгайн модыг илрүүлжээ

img

Өнгөрсөн хоногт Сонгинохайрхан дүүргийн нутаг Тахилтын даваагаар гарал үүслийн бичиггүй мод хууль зөрчин оруулж ирэхийг завдсан хэрэг хоёр гарсан байна. Энэ сарын 10-ны 03:00 цагт ТӨА 72-63, УНЗ  дугаартай Хьюндэй Маяти маркийн машинаар  гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж, нийслэл рүү оруулахыг завдсан иргэдийг НХЭГ-ын 449-р чиглэлийн эргүүлийнхэн саатуулжээ. Мөн тус өдрийн 10:30 цагт Төв аймгийн Жаргалант сумын иргэн 23 настай эрэгтэй Э гэгч УНЗ 71-70 дугаартай өөрийн эзэмшлийн Маяти маркын машинаар гарал үүслийн бичиггүй 8м3  мод тээвэрлэж явсныг НХЭГ-ын 449-р чиглэлийн эргүүлийнхэн  саатуулан, хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлдлүүлэн шалгаж байна. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ