Хүний наймаачинг шүүнэ

img

БНХАУ-руу ажилд жуулчлах нэрээр хууран мэхлэж нутаг нэгт эмэгтэйчүүдийгээ худалдсан хэрэгт холбогдсон Д.Сэлэнгийн гэм бурууг ирэх пүрэв гарагийн 14.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэхээр товложээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol nytgaac xoogooch mongol xvn baix epxiig ni xacax xepegteiyal ni yaj gapcan be naad xvnee mongol xvmvvceec xol bailga zailyylbaliap amtan bna chvv dee
2012-05-31
Бас л Сүхбаатар дүүргийн шүүх энэ ч найдваргүй дээ.Дандаа гэмт этгээдийн талд шийдвэр гаргадаг шүүхээр аль эрт тодороод байгаа шүү дээ.
2011-12-05