Зам тээврийн ослын 15 зөрчил илэрчээ
Нэгдүгээр сарын 11-нд нийслэлийн хэмжээнд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1169 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласанаар гэмт хэргийн шинжтэй бүртгэгдсэн 35 хэргээс 29 хэргийн нь эзэн холбогдогчийг нь тогтоосон байна. Энэ сарын 11 өдөр хулгай 6, танхай 5, бусдын биед гэмтэл учруулсан 1, зам тээврийн 15 осол зөрчил гарч, 5 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 199, орон нутаг 33 хүн эрүүлжүүлж, нийслэлийн Баяpзүрх, Сонгинохайхан дүүргийн эрүүлжүүлэх илүү ачаалалтай хоносон байна. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ