
Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд оршин суугч 41 настай иргэн “Г” эхнэрийнхээ төрсөн дүүтэй хамт архи ууж байгаад маргалдаж, зүрхэн тус газар нь хайчаар хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн шөнө гарсан байна.
Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн БЗД-ийн 15-р хорооны ХӨСҮТ-ийн хажууд явж байсан 12 настай хүүг 18 настай хөвгүүн айлган сүрдүүлж гар утсыг нь булаасан хэрэг өнгөрсөн шөнө гарсан байна. Сүүлийн жилүүдэд танхайн сэдэлтэй дээрэм, булаалтын хэрэг ихэсч байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ