
Өнгөрсөн шөнө 21 настай охин амиа хорлосон хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 18-р хорооны иргэн Г аав ээжтэйгээ маргалдсаны улмаас долоон давхараас үсэрч амиа хорлосон байна.
Тэрбээр аав ээж хоёртоо гэрээслэл бичиж үлдээсэн бөгөөд “Аав, ээждээ хайртай шүү. Намайг уучлаарай” гэсэн утга бүхий гэрээслэл байсан байна. Мөн өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 1557 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн зөрчил 40 бүртгэгдсэн бөгөөд бусдын биед гэмтэл учруулсан долоо, булаах нэг, дээрэм нэг, танхайн сэдэлтэй 10, хулгайн дөрвөн хэрэг гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ