Цахим бүртгэлийн программыг хүлээн авлаа

img

ГОУХАН-ийн ЭЗТХЭЗОБ төсөл, Монгол Улсын Прокурорын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд прокурорын байгууллагын үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох үүднээс цахим бүртгэлийн програмыг М-Си-Эс электроникс ХХК боловсруулж дуусгаад Прокурорын байгууллагад хүлээлгэн өгөөд байна. Өнөөдөр энэхүү бүртгэлийг хэрхэн бүртгэх, цаашид ажилдаа ашиглах ур чадвар олгох анхны сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн газруудын прокурор, ажилтнуудад явуулж эхлээд байна. Нэг удаагийн сургалтыг 4 хоногт багтаан явуулах бөгөөд нийтдээ 5 удаагийн сургалтыг ийнхүү зохион байгуулах юм байна. Сургалтыг тус тусын чиглэлээр бүртгэлийн програм дээр ажилласан, гарын авлага боловсруулсан ажлын хэсгийн гишүүд зохион байгуулж хичээл заах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

land80 zadalj zarna 96613178
2012-01-09
ГОУХАН-ийн ЭЗТХЭЗОБ eniig chine yu gej oilgoh yum bee setguulcheeee!!!!!!!
2011-12-05