
Говь-Алтай аймгийн цагдаагийн Эрүүгийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дунд сургуулийн хүүхдүүдийг айлган сүрдүүлж хүчирхийлдэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.
Гэмт этгээдийг дээрх арга хэмжээний үеэр отолт хийн саатуулан баривчилсан гэнэ. Сэжигтэн Б нь 1980 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 31 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт тус сумын Улаантуг багт мал малладаг нэгэн байсан аж
. Сэжигтэн этгээд 2008 оноос 2011 онд нийт гурван удаагийн үйлдлээр 16-17 насны гурван эмэгтэйг айлган сүрдүүлж, хүчирхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ