
ГОУХАН-ийн ЭЗТХЭЗОБ төсөл, Монгол Улсын Прокурорын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд прокурорын байгууллагын үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох үүднээс цахим бүртгэлийн програмыг М-Си-Эс электроникс ХХК боловсруулж дуусгаад Прокурорын байгууллагад хүлээлгэн өгөөд байна.
Өнөөдөр энэхүү бүртгэлийг хэрхэн бүртгэх, цаашид ажилдаа ашиглах ур чадвар олгох анхны сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн газруудын прокурор, ажилтнуудад явуулж эхлээд байна.
Улсын Ерөнхий прокурорын туслах Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат, Төслийн удирдагч Л.Заяа, зохицуулагч Б.Энх-Амгалан, М-Си-Эс электроникс ХХК-ийн Програм хангамжийн газрын захирал Б.Хишигбаатар нар сургалтыг нээж сургалтанд оролцогсдод амжилт хүслээ.
Нэг удаагийн сургалтыг 4 хоногт багтаан явуулах бөгөөд нийтдээ 5 удаагийн сургалтыг ийнхүү зохион байгуулах юм байна.
Сургалтыг тус тусын чиглэлээр бүртгэлийн програм дээр ажилласан, гарын авлага боловсруулсан ажлын хэсгийн гишүүд зохион байгуулж хичээл заана. Үүнд:
1. Удирдлага зохион байгуулалтын модулыг Сонгинохайрхан дүүргийн прокурор Т.Баярсайхан, Чингэлтэй дүүргийн прокурор Д.Энхтөр, Баянзүрх дүүргийн прокурор С.Цэрэнсамбуу, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Бөхчулуун, тус газрын боловсон хүчний зааварлагч Р.Энх-Оюун, М-Си-Эс электроникс ХХК-ийн Програм хангамжийн газрын захирал Б.Хишигбаатар, програмист Г.Болорчимэг, Ц.Ууганбаатар
2. Мөрдөн шалгах модулыг Улсын Ерөнхий прокурорын газрын тамгын хэлтсийн Мэдээллийн технологи, дүн шинжилгээний албаны дарга Х.Батчимэг, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Долгоржав, Д.Булганцэцэг, Нийслэлийн прокурорын туслах, Бодлого төлөвлөлт, мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга Д.Баянжаргал, М-Си-Эс электроникс ХХК-ийн програмист Т.Марал-Эрдэнэ, Б.Дэлгэрсүрэн
3. Ял эдлүүлэх ажиллагааны модулыг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнхбаяр, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ, М-Си-Эс электроникс ХХК-ийн менежер С.Энхтуяа
4. Архивын модулыг Эрүүгийн хэргийн Төв архивын эрхлэгч Ж.Ичинхорлоо, архивч Э.Эрдэнэтулга, М-Си-Эс электроникс ХХК-ийн програмист Ц.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр явагдаж байна.
Цаашид энэ бүрэлдэхүүнтэйгээр 2012 онд нийтдээ 15 орчим сургалтыг төв, орон нутгийн прокурорын газруудад явуулахаар төлөвлөөд байна.
Улсын прокурорын ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн алба
СЭТГЭГДЭЛ БИЧИХ