Цаазаар авах ялыг хэрэгжүүлж буй орнуудыг судлав

img

Цаазаар авах ялын эсрэг Азийн сүлжээнээс бүс нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал ба шударга бус шүүх ажиллагаа болон хилсээр шүүсэн хэргүүдийн талаар Ази тивийн улс орнуудад  дүн шинжилгээ хийж судалсныг “Эмнести Интернэшнл”  ТББ өнөөдөр танилцууллаа. Энэ талаар  “Эмнести Интернэшл” ТББ-ын гүйцэтгэх  захирал  Б. Алтантуяа      “Ази номхон далайн бүсэд дэлхийн бусад орнуудыг нийлүүлж тооцсоноос ч илүү олон хүнийг цаазалж байна. Цаазаар авах ялын эсрэг Азийн сүлжээ /ADPAN/ нь ямар ч тохиолдолд цаазаар авах ялыг эсэргүүцдэг бөгөөд шударга бус шүүхийн үйл ажиллагааны уршгаар гэм буруугүй нэгэн цаазаар авахуулж, харин жинхэнэ буруутай этгээдүүд хэзээ ч хуулийн хариуцлага хүлээхгүй ял завших боломжтой. Цаазаар авах ял нь хүний амьд явах эрийг зөрчсөн, туйлын хэрцгий, хүнлэг бус, гутаан доромжилсон шийтгэлийн хэлбэр юм” гэв. Дашрамд дурьдахад Тайвань, Япон, Индонези, Малайз, Сингапур, Пакистан, Энэтхэг зэрэг азийн орнууд дээрх судалгаанд багтсан аж. Цаашид Ази, Номхон далайн бүсэд цаазаар авах ялыг тууштай халах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь бүрэн хүндэтгэн эдлүүлэх асуудал “туйлын” чухал байгаа юм. Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хар салхи:
“Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял”.Энэ бол туйлаас ярихын аргагүй сэдэв л дээ.Гэхдээ,аливаа хүн өөрийнхөө болоод ойр дотныхоноо,цаашлаад танил нөхөд,монголчуудынхаа амь нас болоод аюулгүй амьдрах орчны тухай бодох хэрэгтэй.Би амьд явмаар байна гэж хэн ч хэлэх нь тодорхой.Тэгвэл та бидний амьд явах нөхцөлийг хангасан нийгэм өнөөдөр бий болсон билүү?Хэн ч л үгүй гэх бизээ.Бидний цөөхөн ард түмнийг төр нь аюулгүй орчиноор хангаагүй байж цаазаар авах ялаас татгалзнаа гэж МОНГОЛчуудын өмнөөс ярих хэрэггүй л баймаар сан.Маргааш хэн ч л болов алуулчихаж магадгүй л байгааг бодит байдал харуулж байгаа шүү дээ.Цаазаар авах нь зөв.Японд жишээ нь ерөнхий сайд асан Хатояма ЮкиоАрдчилсан намгийн ах Хууль зүйн яамны сайд асанХатояма КүниоЛибераль ардчилсан нам толгой дараалан цаазлах ял өгч байсан нь саяхан.1995.3.20ны Сарин инцидент буюу Метронд тавьсан хорт утааны хэрэгт холбогдуулан 2011.12.13ны өдөр 13 хүнийг цаазлах ял оноогоод байгаа юм.
2012-02-11
хар салхи:
Хүний амьд явах эрхийг бусниулагсадыг амьд байлгаж яадаг юм бэ?гэж төрөөс асуумаар байна.Амь насаа алдагсадын ар гэрт сэтгэл санааны болоод тэжээгчээ алдсан гээд олон янзын дарамт байдгыг ойлгохгүй байна гэж үү?Тэгвэл төр өөрөө нялхаараа өнчирсөн,тэжээгчээ алдсан,сэтгэл санааны хохиролтой үлдэж байгаа хүмүүсийн хохиролыг арилгах ёстой.Бүр гэр бүл,цусан ах дүү нарынх нь цөмийнх нь хохирлыг төр хариуцахыг шаарданаа. Хүн гэдэг нийгмийн үнэт амьд баялаг учраас Монгол төр МОНГОЛ ХҮНИЙ тухай хууль гаргаж,хүнээ зөнд нь хаях бус,үнэлэмжийг нь өндөр,халдашгүй дархан эрхтэй,түүнд нь халдагсадад ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрөхүйц төмөр царайгаа харуулдаг байх ёстой.Ёс ёмбогор,төр төмбөгөр гээд суудаг байсан урьдын хуучин цаг биш болсоон.Ард түмэн бүх хариуцлагыг төр засгаас нэхнээ.Нэхэл хатуутай хорвоо болсон цаг.Төр хийх ёстой юмаа утга төгс хийхгүй,эрх зүйн зөрчигдсөн хүмүүсийн эрх зүйг хөлдөө гишгэж болохгүй байхаа,эрхэм ерөнхийлөгчөө.Эрх зүйн зөрчигдсөн хүмүүсийн сэтгэл зүйг ойлгож байж үгээ хэлэхгүй юм бол ард түмэн төрдөө гомдоодноо.
2012-02-11
TS.NYAMDORJIIG TSAAZLAYA !
2011-12-07