
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Эрх зүйн танхим”-ыг байгуулан ажиллуулж эхэллээ. Тус шүүхээс 2007-2010 онд шийдвэрлэсэн эрүү иргэний хэрэг, захиргааны зєрчлийн байдалд хийсэн судалгаагаар иргэдийн эрх зүйн боловсрол дутмаг байгаагаас насанд хүрээгvй хүүхэд, 35 хvртэлх насны залуучууд гэмт хэрэгт холбогдох нь ихсэж байгаа тул энэ судалгааг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж, Аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр уг танхимыг тохижуулжээ.
“Иргэний танхим”-ын нээлтийн ажиллагаа 2011 оны 11 дүгээр сарын 30-нд болсон бєгєєд энэ ажиллагааны үеэр Хүүль Зүйн Үндэсний Хүрээлэнтэй хамтран Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, цаашид тус хүрээлэнтэй хамтран ажиллаж, хуульчдын үргэлжилсэн сургалтыг орон нутагтаа хүлээн авч байхаар тогтлоо. Мөн тус шүүх дээр “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусгай өрөө тохижуулж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ