
Өргөө зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр Хар дун ХХК-ийн захирал Б.Хуягт 75 хувийг нь эзэмшүүлж, нийслэлийн өмчийг завшсан хэрэгт сэжиглэн Н.Энхбаярын туслах Б.Тулгыг саатуулсан билээ.
Прокурорын байгууллагаас түүнийг гэм буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр хэлэлцээд үргэлжүүлэн хорих шаардлагагүй гээд батлан даалтад гаргасан байна. АТГ-аас түүнд бусадтай бүлэглэн нийслэлийн өмчийг онц их хэмжээгээр завшсан.
Хэрэг шалгах явцад оргон зайлахыг задсан хэмээн үзээд баривчлах тогтоол гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ