Мөрдөн байцаагчид мэргэшиж байна
Мөрдөн байцаагч нар зөвхөн гэмт хэрэгтнийг мөрдөх биш байгаль орчноо бохирдуулж байгаа иргэд, аж ахуй нэгжийг мөрдөн, шалгах эрхтэй боллоо. Хөдөө орон нутаг болон нийслэлийн 80 гаруй мөрдөн байцаагчид байгаль орчны чиглэлээр мэргэших сургалтанд хамрагдаж байна. Сургалт 5 хоног үргэлжилнэ. Өнгөрсөн онд хөдөө орон нутагт байгаль орчинтой холбоотой 200 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний ихэнх хувийг уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчин бохирдуулсан, ой хээрийн түймэр, хориотой ан агнуур хийсэн гэх хэргүүд эзэлж байгаа юм. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх мэргэшүүлэх сургалтанд мөрдөн байцаагч нартай хамтран ажилладаг байгууллагуудаас ЗГХА-Усны газар, МХЕГ-аас холбогдох мэргэжлийн хүмүүс оролцож байгаа аж.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ