Ц.Алтанцол: Д.Сүрэнхор улсад учруулсан хохирлоо 100 хувь барагдуулсан

Д.Сүрэнхорд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэж, түүний ялыг хэвээр үлдээлээ. Тэрбээр улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгагдан, анхан шатны шүүхээс 7 жилийн ял сонссон юм. Гэхдээ өршөөлийн хуульд хамрагдсан учраас жирийн дэглэмтэй хорих ангид 4 жил ял эдлэхээр болсон. Гэсэн ч шат шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү давж заалдсан юм.
Түүнийг Монгол улсын гавьяат хуульч н.Оюунцэцэг, 20 гаруй жил хуулийн байгууллагад ажиллаж байгаа өмгөөлөгч Ц.Алтанцол, н.Хишигбаатар нар өмгөөлж байгаа юм. Д.Сүрэнхорын өмгөөлөгч нь түүний биеийн байдал тааруу байгаа. Элэг, ходоод нь өөрчлөлттэй байгаа гэж хэлж байсан юм. Мөн Д.Сүрэнхор улсад учруулсан хохирлоо 100 хувь барагдуулчихсан гэдгийг түүний өмгөөлөгч Н.Алтанцол хэллээ.
Шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор Д.Сүрэнхор болон түүний өмгөөлөгч нарын гарт очих аж.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ