Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд цагдаагийн албан хаагчид хүмүүнлэгийн гараа сунгана
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хэвтэн эмчлүүлэгч болоод үзүүлдэг өвчтэй бяцхан хүүхдүүд маш их байдаг. Харин тус эмнэлгийн техник технологийн хүчин чадал тийм ч хангалттай бус байдаг нь нууц бишээ. Монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ хөрөнгө оруулах үүднээс нийслэлийн цагдаагийн газрын нийт албан хаагчид хүмүүнлэгийн гараа сунгажээ. Зүрх судас холбодог багажыг цагдаагийн албан хаагчид мянга, мянган төгрөг хуримтлуулан худалдан авч өгчээ. Өнөөдөр тэрхүү багажыг 14 цагаас тус төвийн эмч нарт хүлээлгэн өгөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ