Ажлын хэсгүүд хуралдана
Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг өнөөдөр хуралдах юм байна. Гэхдээ хуралдааны цаг хараахан товлогдоогүй байгаа юм.
Мөн Ц.Мөнх-Оргил нарын гишүүдээс өргөн барьсан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн барьсан Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаа болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ