
“Эрдэнэбүрэн” ХХК–ийн эмийн үйлдвэрийн нэр, лого, хаяг, шошгыг ашиглан хуурамч хөвөн хийхийг оролджээ. БНХАУ-д хуурамчаар хийлгүүлсэн 10 кг орчим буюу 20.000 ширхэг эмнэлгийн хөвөнг савлах зориулалтын мөнгөлөг гялгар уутнуудыг хууль бусаар оруулахыг завдсан үйлдлийг илрүүлэн хураасан байна. Уг үйлдлийг Буянт-Ухаа боомт дахь Цагдаагийн хэлтэст шалгуулж, хуурамчаар хийлгэсэн байсныг тогтоосон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ