Хадгаламж зээлийн хоршооны хэргүүдийг хэлэлцжээ

img

Монгол Улсын Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Зөвлөлийн хуралдаанаар Хорих 431 дүгээр ангид Баривчлах ял  хэрхэн хэрэгжиж байгаа байдал болон Хадгаламж зээлийн хоршооны хэргүүдийг хянасан тухай ажлын хэсгийн мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцжээ. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулж, зохих шийдвэр гаргахаар болсон байна. Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216 тоот тушаалаар  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасан бүрэн эрхийнхээ хүрээнд прокурор удирдан чиглүүлэх зорилгоор эрүүгийн хэргийг шалгах дараалал, гэмт хэргийг зүйлчлэх арга зүй, аргачлалыг  шинээр боловсруулах ажлын хэсгийг байгуулж баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ