Хуурамч эмнээс болгоомжил

img

Улсын хэмжээнд 638 эмийн сан, салбарт эмийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар шалгалт хийхэд их эрсдэлтэй 54,3%-иар 26, дунд эрсдэлтэй 176 ба улсын дундаж 36,5%, бага эрсдэлтэй 436 улсын дундаж 16,4%-тай тус тус үнэлэгдсэн байна. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй эм бэлдмэлийг худалдаалдаг, жороор олгох эмийг жоргүйгээр олгож, эмийн зохистой хэрэглээг алдагдуулж байгаа зөрчил давтагдсаар байгаа аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар Булган, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хэнтий, Ховд аймгийн 19, нийслэлд 23 нийт 42 эм хангамжийн байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтаар Хятадын Анальгин, Clean point, Viagra, BANBAI, Yunnan Bai, lidenpashi, Шувуутай тос /флуцинарь/, Витамин В комплекс, АТФ, Цефтриаксон, Постинор, Амикцин, Глюкорины хүчил, Циметидин, Вьетнамын Кеналог, Постинор, Эритромицин, ОХУ-ын Тетрациклины нүдний тос, Бифидумбактери, Нитроглицерин, Глицин, Баралгин, Климаксан, Диклофенак лаа, уух, Витамин Е, Реамбирин, Энэтхэгийн Mezol, Ciproploxacin, Дексона, Японы Бюлак, Каталины нүдний дусал, Солонгосын Саридон, Лидокайн зэрэг давхардсан тоогоор 92 нэрийн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй эмийг худалдаалж байсан зөрчил илэрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өнөөдөр монголын эрүүл мэндийн салбар Дэлхийн эрүүл мэндийн салбараас хэдэн зуун жилээр хоцорж явдаг билээ энэ яг юутай холбоотай гэж бодож байна хүмүүсээ
2011-12-13