Авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэлээ

img

Жил бүрийн  арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. Одоогоос найман жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаар Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд тав дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ. Авлигыг таслан зогсоох, устгахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг чухалчлан үзэж, энэ жил авлигын эсрэг өдрийг дэлхий дахинаа “Авлигатай тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Конвенцид нэгдсэн гишүүн орон бүр Авлигын эсрэг конвенциар хүлээсэн үүргээ сурталчлах, хүүхэд залуучуудад шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас энэ өдрийг угтан “Шударга ёсны төлөө” сэдэвт аяныг бүтэн жилийн турш улс орны хэмжээнд зохион байгуулсан юм. Аяны хүрээнд 11 яам, 43 агентлаг, 21 аймгийн Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан ажилтнууд, үндэсний хэмжээний сургагч багшаар бэлтгэгдэж буй иргэд, эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг сэтгүүлчдэд, орон нутгийн авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарт зориулсан олон талт сургалтыг зохион байгуулж, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар нийгмийн бүлгүүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг, мөн аймгуудад “Шударга ёс” сэдэвт буухиа хэлэлцүүлэг өрнүүлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Шударга ёсыг тогтоох нь” сэдвээр теле хичээл заасан бол их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулан “Авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх нь: Асуудал ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг удирдан явууллаа. “Шударга ёсны тогтолцоог өөрсдөөсөө эхлүүлье” сэдвээр иргэд, олон нийтэд зориулсан өдөрлөгийг хэд хэдэн аймаг, сум болон нийслэлийн хороодод зохион байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Pearline Frair:
I'm also commenting to let you have an understanding of of the amazing discovery my friend's daughter encountered going through your web web page. She came to locate numerous issues, not to mention what it is like to possess an ideal helping mindset to let a number of persons just gain knowledge of particular problematic factors. You undoubtedly surpassed her expected results. Several thanks for rendering the warm and helpful, healthy, revealing and fun tips on this topic to Evelyn.
2011-12-12