
Нугараач охиныг зодож хүнд гэмтээсэн сургагч багш Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг Дээд шүүхээс харьяалал тогтоож Хан-Уул дүүргийн шүүх рүү шилжүүлжээ.
Тэрбээр 13 настай нугараач охиныг төмрөөр гуя шилбэ рүү нь цохидог, хоолыг нь сойдог байсан тухай эцэг эх УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст гомдол гаргаснаар н.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ