Хөвсгөлд гэр шатлаа

img

Нийслэл хотод гал түймрийн 3, галын зөрчлийн 1, Орон нутагт гал түймрийн 3 дуудлага тус тус ирсэн байна. Үүнд: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 29 дүгээр гудамжинд иргэн Г-гийн  байшингийн дээврийн хэсэг шатаж байжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Тасганы овооны Энэбишийн гудамжинд иргэн Б-ын 12х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байв.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт “Олон Улсын Худалдааны Төв”-ийн автомашины зогсоол дээр иргэн Г-гийн 06-16 СБА улсын дугаартай “Nissan Terrano” маркийн суудлын автомашин шатаж байсан байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо 4 дүгээр гудамжинд иргэн Ж-ын зуны амбаарт хураалттай байсан гэр шатжээ.

Завхан аймгийн Улиастай сумын “Довцог “багийн Найрамдлын гудамжны 6 дугаар гудамжинд иргэн Т-ын  өвлийн байшин шатаж байсан байна. Галын уг дуудлагуудад аврах, гал унтраах 46, 34, 27, 22, 10  дүгаар ангийн тасгууд тус тус ажиллаж унтраасан байна.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ