
Хар тамхи хадгалсан, худалдахыг завдсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдаад байгаа Улсын начин Ц.Улаанхүүд анхан шатны шүүх 11 жилийн хорих ялыг, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийг Ц.Улаанхүүгийн ар гэрийнхэн эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан тул тэд Дээд шүүхэд давж заалдсан юм байна. Тиймээс Улсын дээд шүүх Улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг энэ сарын 14-нд хэлэлцэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ