
“Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны хохирлын тодорхой хувийг барагдуулж, хохирогчдод олгож эхлээд байгаа юм. Цаашид уг хоршооны нийт хохирлын 81 хүртэл хувь буюу 2.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах боломж бүрдээд байгаа гэнэ.
Цаашид хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгах, шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх шатанд гарсан зөрчил, дутагдал, хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол барагдуулах ажилд учирсан саад бэрхшээлийг арилгах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох ажлыг үргэлжлүүлэн явуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ