Зодуулсан дэслэгч ухаан орохгүй байсаар амьсгал хураажээ
Өмнөговь аймгийн Хилийн 0166 дугаар ангийн гэрээт хилчин харуулын дарга Б.Мөнх-Эрдэнэ, Н.Нэмэхбаяр нар заставынхаа орлогч, дэслэгч Н-ийн аминд хүрсэн хэрэг гарлаа. Тэгэхээр торгон хилийн тайван амгалан байдлыг хангах үүрэг хүлээсэн цэрэг эрс ийм золгүй байдлаар амиа алдсан явдал өнгөрөгч онд хэд хэдэн удаа гарсан. Харин 2011 он гарсаар Өмнөговьд ийнхүү цэрэг эрс нэгийнхээ аминд хүрлээ.
Б.Мөнх-Эрдэнэ, Н.Нэмэхбаяр нар нь Заставын даргатайгаа муудалцаж, нийлэн зодсон аж. Харин зодуулсан дэслэгч хэдийгээр эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсаар амьсгал хураасан юм байна. Талийгаачийн үхлийн бодит шалтгааныг тогтоохоор шүүх эмнэлэг задлан шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу тодорхой болоогүй байна.
Уг хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ