Гурван хэргийг хэрэгсэхгүй болгожээ

img

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар УЕП-ын   01   тоот  албан даалгавар, нийслэлийн прокурорын газраас зохиож буй аяны хүрээнд "Прокуроруудын бичсэн даалгавар, байцаан шийтгэх ажиллагааид оролцох оролцоо, хэргийн хугацаа сунгалт" зэргийг 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар судлаж үзээд хяналтын  ажлыг эрчимжүүлэх талаар дүүргийн  Прокурорын албан даалгаврыг прокуроруудад өгсөн байна. Үүний үр дүнд хугацаа сунгагдан шалгагдаж байсан 14 хэргийг эцэслэн шийдвэрлэснээс 8 хэргийг шүүхэд шилжүүлж, 3 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 хэргийг түдгэлзүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсний гадна прокуророос хэргийг шалгах ажиллагааны явцад нь хянаад бичсэн даалгавар 52.1 хувиар прокуророос байцаан шийтгэх ажиллагаанд оролцох оролцоо 54.3 хувиар өсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ