Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

img

Сүүлийн үед улирлын чанартай орон байрны хулгайн гэмт хэрэг цөөнгүй гарах болсныг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна. Иргэд, албан байгууллагыг гадны зүй бус халдлагаас эд зүйл, гэр оронгоо хамгаалахад хамгийн чухал зүйл камер болохыг мөн цагдаагийнхан зөвлөлөө. Өнгөрсөн хоногт нийслэлд хулгайн хэрэг 11 бүртгэгдсэний дийлэнх нь орон байрны болон авто зогсоол дээр тавьсан машинаас эд зүйлээ алдсан байв.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Пассаж захын зүүн талд тавьсан машинаас гар цүнх алдагдлаа гэсэн мэдээлийг энэ сарын 17-ны 19:13 цагт ирүүлжээ.  Мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн  М-н эзэмшлийн УБЛ 80-00 дугаартай Spacio маркын машинаас  Nokia Н95 маркийн гар утас, 11 ам. доллар, 53.000 төгрөгийг бусад бичиг баримтын хамт алдсан болохыг тогтоосон байна.

Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал Таун хотхоны оршин суугч иргэн Т-гийн гэрээс 21:45 цагийн орчим 52 инчийн Самсунг LCD зурагт, 30.000 ам.долларын үнэтэй  алмаазан шигтгээтэй бугуйн цаг, цагаан алтан алмаазан шигтгээтэй ээмэг бөгж- 3 хос, алтан бөгж-10ш, цагаан алтан бөгж 1ш, алтан ээмэг-3ш, алтан гинжний хонины хэлбэртэй кулон, эрэгтэй алтан гинж, 1000 вон, 100.000 иен алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид бүртгэн авч, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ