Тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцэж байна

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцэж эхэллээ. Түүнчлэн тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Сангийн сайдад тавьсан Оюутолгойн асуудлаарх асуулгын хариу сонсох байсан боловч асуулга тавьсан гишүүн зарим зүйлийг тодруулах, холбогдох материал сэлт цуглууулах шаардлагатай байгаа тул уг асуудлыг хойшлуулж өгөх хүсэлт тавьснаар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ