Ц.Улаанхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

img

  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Улаанхүүд холбогдох хэргийг 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ. Ц.Улаанхүү нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн нэгдсэн конвенци”-ийн 3 дугаар жагсаалтад орсон мансууруулах бодис болох морфин, героины бэлдмэлийг онц их хэмжээтэйгээр буюу 0.523 кг-ыг хууль бусаар олж авч, хадгалан улмаар борлуулах зорилгоор Б-д шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт холбогджээ. Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ц.Улаанхүүд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.1-д зааснаар 11 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.Нийслэлийн шүүх уг хэргийг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байгааг дурдаад хохирлын хэмжээг болон гэрчээс зарим зүйлийг тодруулах шаардлагатай хэмээн үзэж, Ц.Улаанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Æèðèéí õ¿í õàð òàìõè çàðæ áîëîõã¿é, äàðãà ñàéä íàðûí õ¿¿õýä õàð òàìõè çàðæ áîëíî ãýñýí õóóëü ãàðãàâàë òààðíà.
2011-12-15
монголыг сөнөөх үйлсэд том гавяа байгуулжээ энэ новш
2011-12-14
tomchuuliin huuhduud har tamihnii heregt orootsoldood tegsgiigeed surag tasardag ene huniig bol shuuh jinhen darmtalj baina as yalgaa bainaa te all
2011-12-14