
Улсын Ерөнхий прокурорын газраас манай сайтын 2011 оны арваннэгдүгаар сарын 28-ны өдөр нийтэлсэн “Биокомбинат хуурамчаар 1 тэрбум 600.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ” гэсэн мэдээллийг шалгах үүргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт өгч шалгуулжээ.
Уг мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад “Биокомбинат” ТӨҮГ нь “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль”-д заасны дагуу Биокомбинатад үйлдвэрлэж байгаа бүх био бэлдмэлийг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын итгэмжлэгдсэн лабораториор шалгуулж, мал эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлэх ёстой байтал мал эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлэх эрх болон итгэмжлэл аваагүй лабораториор дүгнэлт гаргуулж, мал эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлсэн нь илэрсэн байна.
Иймд батлагдсан технологийн зааврыг зөрчиж, хуурамч био бэлдмэл үйлдвэрлэсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, холбогдох шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ