
Баянзүрхийн товчооны замд нийтийн тээврийн том оврын автобус тоёото Марк II маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас Марк II маркийн суудлын автомашинд явсан хоёр зорчигч газар дээрээ нас баржээ. Одоогоор нас барсан нэг хүнийг машинаас гаргасан бөгөөд нөгөө цогцсыг нь цагдаагийн ажилтнууд хэмжилт хийж дууссаны дараа автобусыг хөдөлгөж машинаас гаргаж авах аж.
Нийтийн тээврийн том оврын автобус нь Баянзүрхийн товчоо, офицер, таван шар чиглэлийн автобус байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ