Б.Хурцын асуудалтай холбоотой мэдээллийг Английн талтай байнга солилцож байна
Б.Хурцтай холбоотой асуудлыг нааштай шийдэх хариуцлага хүлээн байгуулагдсан Ажлын хэсгийг Гадаад харилцааны Дэд сайд Б.Болор ахалж байна. Ажын хэсэг шүүх хурлын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж өмгөөлөгч Алан Жонстой байнга холбоотой байж, нэмэлт мэдээллийг Англитай байнга солилцож байгаа аж.
Мөн Дэд сайд Б.Болор Ерөнхий сайд С.Батболдын айлчлал хойшилсныг Б.Хурцын асуудалтай холбоогүй гэв. Тэрбээр хоёр улсын харилцааны хувьд ч, дипломат ёсонд ч ийм зүйл байхгүй гэж байна. Түүнчлэн, айлчлалыг тодорхой шалтгаанаар хойшилсон гэж байгаа ч, тэр тодорхой шалтгааныг нийтэд бүрхэг хэвээр нь үлдээх сонирхолтой байгаа бололтой.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ