
Баянзүрхийн товчоо орчмын замд болсон ослын талаар шинэ мэдээлэл ирлээ. Зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн Тоёота Гранд Марк 2 машин дотор нийтдээ таван хүн сууж явсан байна.
Тэднээс арын суудалд сууж явсан гурван хүний хоёр нь болох 25 орчим насны залуу, 50 орчим насны эмэгтэй амиа алджээ.
Харин арын суудалд сууж яваад амьд үлдсэн эрэгтэйн биеийн байдал гайгүй бөгөөд амиа алдсан 50 орчим насны эмэгтэйн нөхөр ажээ.
Урд суудалд нь 26 орчим насны жолооч ээжийн хамт сууж явсан ба хоёул хүнд бэртэн эмнэлэгт хүргэгджээ.
Тоёота Марк 2 машин хурд хэтрүүлж урдаа явсан машиныг гүйцэд түрүүлэхээр завдсанаас энэхүү осол гарсан байна.
Одоогоор онцгой байдлын шуурхай албаныхан ослын газар хүрэлцэн ирж автобусыг хөдөлгөн 25 орчим насны амиа алдсан залуугийн цогцсыг гарган авахаар ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ