Осол гарч хоёр хүн амиа алджээ
Баянзүрхийн товчооны замд нийтийн тээврийн том оврын автобус Тоёото Марк II маркийн суудлын автомашинтай мөргөлдөж хүний амь эрсэдсэн осол дөнгөж сая гарлаа. Ослын улмаас Марк II маркийн суудлын автомашинд сууж явсан таван зорчигчоос хоёр зорчигч газар дээрээ нас барсан байна. Хэргийн газарт шуурхай бүлэг 105-ынхан гаргаж авахаар ажиллаж байна. очиж автомашинаас нас барсан нэг хүний цогцсыг гаргах ажиллагааг явуулж байна. Ослын улмаас суудлын автомашины жолооч 26 орчим насны эрэгтэй, жолоочийн хажууд сууж явсан 40 орчим насны эмэгтэй нар хүнд зэргийн гэмтэл авч ГССҮТ-рүү хүргэгдлээ. Эх сурвалжийн мэдээллээр МаркII маркийн суудлын автомашин нь том оврын автобусыг гүйцэж түрүүлэх гэж хурдаа нэмэх үед халтиргаатай замд шарваснаас уг осол гарсан гэв. Гэхдээ урьдчилсан байдлаар ослын дүгнэлт гараагүй аж. Яг одоо Баянзүрх товчооны ойролцоох автозамын ачаалал эрс нэмэгдэж түгжрэлтэй байгаа юм байна. Нийтийн тээврийн том оврын автобус нь Баянзүрхийн товчоо, офицер, таван шар чиглэлийн автобус байна. Н.Ариунаа













СЭТГЭГДЭЛ БИЧИХ