
Ногоон намын удирдлагууд Дээд шүүхэд дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхдээ хууль бус баримт бичиг, тамга тэмдэг ашигласан тул шалгаж өгнө үү гэсэн гомдлыг УИХ-ын гишүүн Д.Энхбат гаргасан гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой тус намаас өнөөдөр 13.00 цагаас хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж. Тус намын нарийн бичгийн дарга Б.Наранбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Танай нам хуурамч баримт бичиг, тамга ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татагдсан гэж үнэн үү?
- Хуримын ордны дэргэд байрладаг Ногоон намын эвсэлийн байрандаа бид өнөөдөр 13.00 цагаас хэвлэлийн хурал хийх тов гарсан байгаа. Тэр үед тодорхой мэдээлэл өгнө. Ер нь бол УИХ-ын гишүүн Д.Энхбат манай намын гишүүдийн эрх ашгийг зөрчсөн олон үйлдэл гаргаж байна. Тиймээс Д.Энхбат гишүүний хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар ч олон нийтэд мэдээлнэ.
- Орон нутгийн гишүүдийг тань цагдаагийн ажилтнууд дарамталсан гэх мэдээлэл бас байна л даа?
- Манай намын гишүүдийг дуудаж байцаалт авах зэргээр дарамт шахалт үзүүлсэн цагдаагийн ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар ч баримт дэлгэнэ.
-Яг хуурамч баримт бичиг ашигласан гэдгээр хэрэг үүссэн юм уу?
-Шалгаж байгаа юм шиг байна лээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ