Хилчдийн хэргийг эцсийн шатны шүүхээр хэлэлцэнэ

img

Өнөөдөр Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид Г.Лхагважав, Р.Энхжаргал, Э.Оюунболд, М.Тулга нарт шат шатны шүүхээс  оноосон  цаазын ялыг  хянан хэлэлцэнэ.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө  Дорноговь аймгийн Улаан-Уул суман дахь   0129 ангид   үүрэг гүйцэтгэж байсан  дээрх нэр бүхий хилчид  дарга нараа буудан  хөнөөсөн  юм.Сүхбаатар дүүргийн шүүхээс  Э.Оюунболд,  М.Тулга, Г.Лхагважав нарт цаазын ял оноож Р.Энхжаргалд 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Шүүгдэгчид   анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн Шүүхэд давж заалдсан бөгөөд  Хяналтын шатны шүүх ялыг хэвээр үлдээсэн. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчид тэдний  хэрэг үйлдэх болсон шалтгаан нь цэргийн дарга нарын дарамт шахалтаас болсон,  энэ нь  ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзсээр байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ