
ОБЕГ-ын дарга асан П.Дашийн хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахгүйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа.
Тэднийг өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн шүүхэд төрийн өмчийг хувьдаа завшсан хэмээн эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар буруутган, 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан юм. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг П.Даш эсэргүүцэн давж заалдах гомдол гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ