
Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулах Оюутолгой төслийн гэрээт компанийн монгол ажилчид спиртэд хордож, нэг хүн нас барсан хэрэг энэ сарын 16-17-нд шилжих шөнө гарсан.
Мэргэжлийн байгууллагаас гаргасан анхан шатны дүгнэлтээр гаргасан нас барсан ажилтан архинд хордсон нь тогтоогджээ. Гэхдээ шинжилгээний задлан шинжилгээний эцсийн хариу 14 хоногийн дараа гарах аж.
Хэрэг гарсан шөнийн 06.18 цагт ажилчид хордсон талаарх дуудлага ирж, SOS эмнэлгийн яаралтай тусламжийн баг нэн даруй очсон боловч нэг нь нас барсан байжээ. Харин хордлогод орж, биеийн байдал нь хүнд байсан хоёр ажилтныг SOS эмнэлгийн эмч, хоёр сувилагчийн хамт тусгай нислэгээр баасан гаригийн орой нийслэлд авчирсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ