Малын хулгайчтай тэмцэнэ

img

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар нь  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Үенч суманд байрлах Хилийн Цэргийн 0130 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн, мөн Алтай сумын  иргэдийн дунд “Прокурорын байгууллагын үйл, ажиллагаа, бодлого чиглэл”, “Эрүүгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар“ Ахлах прокурор Г.Лхагвасүрэн мэдээлэл хийж “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэний эрх-үүрэг-оролцоо", "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль", “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль" сэдэвт сургалтуудыг хяналтын прокурор Б.Хосбаяр, Б.Ганбат нар явуулсан бөгөөд хилийн цэргийн захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт”, “Хойшлуулшгүй ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт” зэрэг сэдвээр Ахлах прокурор Г.Лхагвасүрэн ярилцлага зохион явуулсан байна.  

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yamar oilgomjgui yum bichdeg yum be jaaahan sistemtei bicheech
2012-01-03