Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдэхийг хүслээ

img

Монголчуудын төдийгүй дэлхий нийтийг цочроосон хэрцгий аллага 2006 оны арваннэгдүгээр сарын 9-ний пүрэв гарагт  Малайзын Силангор мужийн Субан Дам хэмээх нутаг дэвсгэрт гарч  шуугиан тарьж байв.  Монголын иргэн 28 настай Ш.Алтантуяаг Малайзын Силангор мужийн Субан Дам хэмэойд маш хэрцгийгээр хөнөөсөн юм. Түүнийг толгой руу нь буудаж хороогоод, цогцсонд нь С-4 хэмээх тэсрэх бодис хоёр ширхгийг бэхэлж, дэлбэлсэн байдаг.

Тухайн үед  хэргийн газарт талийгаачийн ясны хэдэн хэлтэрхий үлдсэн байсан нь аймшигт явдлыг илчилсэн билээ. Цагдаа нар удалгүй Малайзын нэртэй улс төр судлаач, 40 настай Абдул Разак Абдулла Багиндаг сэжигтнээр саатуулав. Тэрбээр Оксфордын их сургуулийн доктор, профессор, Швейцарийн Давосын дэлхийн эдийн засгийн форумын хүндэт гишүүн бөгөөд тус улсын Батлан хамгаалахын коллежийн Стратеги судлал, Олон улсын харилцааны салбарын эрхлэгч, тухайн үед нэртэй улстөрчдийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг.

Р.Багинда хэрэгт сэжигтнээр татагдсан учир нь тэрбээр талийгаач Ш.Алтантуяатай дотно харилцаатай байсан бөгөөд Африкийн орнуудаар хамт аялж байсан талаар мэдээлж байлаа.

Ийнхүү Малайзын нэр нөлөө бүхий улстөрч аймшигт гэмт хэрэг үйлдэж, нэр холбогдсонд  дэлхий нийт шоконд орж байв. Хэргийг  шалгах явцад захилагч   хэмээн  сэжигтнээр татагдсан  Р.Багинда суллагдсанд олон хүн   эсэргүүцэж байсан юм. Харин түүнийг  шүүхээс   гэм буруугай хэмээн цагаатгасан билээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Малайзийн хуульч, сөрөг Ардчилсан намын дарга, парламентын гишүүн Карпал Сингх Монголын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн эцсийн шийдвэрийг  яаралтай гаргахыг Малайзийн Дээд шүүхийн коллегид хандан өчигдөр уриалсан байна.

Уг хэрэгт яллагдагчаар татагдсан захиалгыг гардан гүйцэтгэсэн  гэх  цагдаагийн тусгай тасгийн хоёр  ажилтан  2009  онд  шүүхээс ялын дээд хэмжээ сонссон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг  эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргаад буй. Давж заалдах гомдлыг хэлэлцэх хурлын тов ирэх оноос нааш гарахгүй юм байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

miigaa:
2hvvhdiinhee toloo eh hvn vheehes ch butsahgvi ter dundaa mongol eh hvn chingis haan chn ehiin gar deer ossn m shvv laliinhan dund ug ni mongol hvneer bvv orold gesn zvir maygiin vg baidg ted martaj etseg ovgod mn tegj sanuulsn veiin ved sanaj yv mongol ohiniig alj chadsn tedgeer novshnuudig bvv mart!!!!!!!
2012-08-06
huurhii emegtei 2 huuhed ni odoo yaj shuuhan amidarch bga boldoo neg huuhed ni hugjuliin berhsheeltei eum bna leeshdee
2011-12-19
gadnii huntei yvsanl bol odoo yaay gehev.Ur huuhded omnoh nuhuriin zayan gomdoj tenger tuuniig gesgeejee...
2011-12-19
хөөрхий эмэгтэй 2 хүүхэдээ тэжээх гэж л явсан юм байна лээ дээ
2011-12-19
Малайзын томчуудад жижигдэдгүй охидтой монголын томчууд өөрсдөө үнэндээ тэр зэрлэг боол барлаг сэтгэлгээнээсээ гараагүй амьтдад жижигдэж байнштээ. Азид ардчилал шудрага ёсын жишээ болно энэ тэр гээд олон юм чалчиж байхаар нэг дорвитой юм хийгээд бядаа харуулаач. Энэ шиг ичгүүргүй бүдүүлэг бүх үйлдэл нь тодорхой хэргийг шийдүүлчихэж чадахгүй байж баахан том юм ярих юмаа манайхаан ичээч ичээч.
2011-12-19
Хоёр орны харилцаа энэ хэргээс болж үнэндээ л зогсонги байдалд орлоо доо
2011-12-19
Монгол улс охиныхоо хэргийг шудрагаар шүүлгүүлэхэд малайзуудад жижигдээд байгаа юм байхдаа. Дэлхийг дэглэж явсан өвгөдийнхөө сүнсэнд л найдахаасдаа. Охины сүнсийг Бурхан ивээг.
2011-12-19