
Анод банкны хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хувьдаа завшсан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр тус банкны захирал Л.Уламбаяр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарыг эрүүгийн хэрэгт татагдсан.
Олон арван хохирогчтой уг хэргийг шалгах явц гурван жил сунжирч буй. Саяхан мөрдөн байцаах ажиллагаа дуусч хяналтад шилжсэн ч нийслэлийн Прокурорын газраас “Мон-Уран” компаний захирал Х.Наранхүүг уг хэрэгт холбогдуулан шалгах даалгавар бичиж УМБГ-руу буцаажээ.
Мөн уг хэрэгт холбогдуулан “Стардевелопмент” компанийн захирал Э.Цэрэндаш /Э.Гүр-Аранзын төрсөн дүү/, “Шивээговь флюрит” компанийн захирал Д.Ганзориг /Д.Энхтөрийн төрсөн дүү/, “Гүн төгөл” ХХК-ийн захирал Э.Оюунгэрэл /Э.Гүр-Аранзын төрсөн дүү/ нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ