Ө.Хэрлэнчимэгт 20 жил 6- н сарын ял оноолоо

img

Ө.Хэрлэнчимэг нарын шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд 15 цаг үргэлжилсний эцэст шүүх  шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс  Ө.Хэрлэнчимэг  20 жил 6-н сар, Ж.Очбадрах 18 жил 1 сарын  ял сонслоо   Ө.Хэрлэнчимэг нь  М.Алдар шүүгчээр даргалуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнээс өршөөл эрж байсан ч, шүүх бүрэлдэхүүн ийн шийдвэрээ гаргалаа.

Мөн гэрчийн мэдүүлэг өгч, шүүгдэгчээр татагдсан Н.Сарантуяа өчигдрийн шүүх хурлын үеэр өөрийн мэдүүлгээ худал байсан, цагдаа нарын дарамтаар л тэгж хэлсэн  хэмээн мэдүүлсэн юм. Гэсэн ч түүнийг ийнхүү мэдүүлгээсээ буцаж буйн ард жинхэнэ дарамт байж болзошгүй гэж үзэх хүмүүс байсан юм.

Улмаар  шүүх бүрэлдэхүүн Ү.Ганболд,  С.Гантуяа,  Н.Сарантуяа нарт тус бүр 15 жилийн ял оноолоо. Харин   Ж.Очбадрахын дүү  Ж.Оч-Мандах  болон  Д.Отгонжаргал, К.Тэмүүжин  нар   хэрэгт холбогдсон  гэдэг нь тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Тэгэхээр  талийгаач охины аав Ц.Гончиг хэрэг шүүх рүү шилжих болохоор асуудал үүсчихдэг гэж хэлдэг байсан. Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэр Ц.Гончиг гуайн сэтгэлийг  бага ч гэсэн засаж буйг,  Монгол улсад хууль үйлчилдэг юм байна гэдэгт итгэж байгаагаа хэлж байсан.

Талийгаач охины аав хэрэгтнүүдээс 8 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Харин анхан шатны шүүх 2 сая 467 мянга 800 төгрөгийг ар гэрт нь  олгуулахаар шийдвэрээ гаргалаа.

Мөн талийгаач охины амиа алдахдаа өмсөж байсан хувцасыг ар гэрийнхэн нь авахыг хүсээгүй учраас, шүүхийн байгууллагаас устгахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ